2018 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН СУУРЬ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Нийтлэгдсэн: 3/23/2017
2018 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН СУУРЬ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
 



Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), ОХУ-ын Суурь судалгааны сан (СССан) хооронд байгуулсан хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд 2018 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн уралдааныг зарлаж байна.

1.    Хамтарсан төслийн чиглэлүүд

Хамтарсан судалгааны төсөл нь хоёр талын сонирхолд нийцсэн, Монгол-Оросын эрдэмтдийн хамтран гүйцэтгэх ажлууд байна.

Монголын талын төслийн саналыг БСШУСЯ, Оросын талын төслийг СССан тус тус хүлээн авна. Монгол, оросын эрдэмтэд төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байна. Хоёр талд бүртгүүлээгүй болон хугацаа хожимдсон, материалын бүрдэлт дутуу төсөл болон БСШУСЯ-аас өмнө нь баталсан судалгааны төслийн өртэй төслийн удирдагчдыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй. 

2018 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн саналыг анагаах ухаан, биологи, дэлхий судлалын дараах сэдвээр авна: 

-       Өвдөлт, өвдөлтийн хариу үйлдлийн үнэлгээ болон зохицуулалт  /Боль, болевая реакция, их оценка и коррекция/

-       Монголын Мезозойн үеийн ургамал, амьтны аймаг /Мезозойская флора и фауна Монголии/

-       Байгалийн болон сэргээгдэх нөөц /Природные и возобновляемые ресурсы/

-       Хөрсний элэгдэл, цөлжилт /Эрозия почвы и опустынивание/

-       Геофизикийн хяналтын сүлжээний дэд бүтэц /Инфраструктура геофизических наблюдательных сетей/

-       Бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт /Региональное изменение климата/
Бүс нутгийн болон дэлхийн геодинамик /Региональная и глобальная геодинамика/

-       Нүүрсний  рифтоген тогтоц /Рифтогенные угленосные формации/

-       Төв Азийн бүсийн зүүн хэсгийн газар хөдлөлт, галт уулын хайлмаг болон болон хүдрийн судалгаа /Тектоника, магматизм и металлогения восточной части Центрально-Азиатского пояса/ 

2.    Төслийн хугацаа, санхүүжилт

Хоёр талын дэмжлэг хүлээсэн төслийн тус тусын санхүүжилтийг Монгол Улсын БСШУСЯ болон ОХУ-ын СССанхариуцна.

Хоёр талын дэмжлэг хүлээсэн 5 төсөл шалгаруулах ба төсөл хэрэгжүүлэх хугацаа 3 жил байна. БСШУСЯ-аас жилийн 9,5 сая төгрөг хүртэл санхүүжилт олгох ба төсөл тус бүрээр санхүүжилтийн хэмжээг тогтооно. Төслийн санхүүжилт нь буцалтгүй, эргэн төлөгдөхгүй зарчмаар хийгдэнэ.

БСШУСЯ болон ОССС-ийн дэмжлэгийг тэмдэглэн олон улсын шинжээч бүхий сэтгүүлд судалгааны үр дүнг хэвлүүлэх нь санхүүжилт олгоход тавигдах гол шаардлага болно.

3.    Төслийн материал бүрдүүлэх, төсөл сонгон шалгаруулах хугацаа

Сонгон шалгаруулалтанд оролцож буй монгол болон оросын судлаачдын баг 10 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байна. Төслийн удирдагчийн хувьд нэг төсөл бүртгүүлэх ба түүнээс гадна тухайн сонгон шалгаруулалтад оролцож буй өөр нэг төслийн гүйцэтгэгч байж болно.

Төслийг материалыг монгол хэлээр бүрдүүлэх ба төслийн нэр болон Төслийн материалыг монгол хэлээр бүрдүүлэх ба төслийн нэр болон байгууллага, гүйцэтгэгчдийн нэрийг монгол хэлээр бичихээс гадна, англи эсвэл орос хэлээр давхар бичнэ. Төслийн уралдаанд ирүүлсэн саналын сонгон шалгаруулалтыг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу явуулна.

Төсөл хэрэгжүүлэгч монгол талын төслийг 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 23:59 цаг хүртэл БСШУСЯ-ны http://project.edu.mn хаягаар орж, цахимаар өргөн мэдүүлнэ. Цахимаар бүртгүүлсэн төслийн эх хувийг байгууллагын албан бичигтэй хамт БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газарт хүргүүлнэ. Эцсийн сонгон шалгаруулалтын дүн 8 дугаар сард гарна.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар

Утас: (976-51)-263181