2017 онООС ЭХЛЭН хэрэгжүүлэх Тэргүүлэх чиглэл, цөм технологийн төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна
2017 онООС ЭХЛЭН хэрэгжүүлэх Тэргүүлэх чиглэл, цөм технологийн төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна
Засгийн газрын 2015 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологи”-ийг хэрэгжүүлэх зорилгоор дараах чиглэлүүдээр төслийн сонгон шалгаруулалт зарлаж байна.
Тэргүүлэх чиглэл, цөм технологийн төсөлд тавигдах шаардлага:
- Цөм технологийн төслийн зорилго, гарах үр дүн нь стратегийн ач холбогдол бүхий инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, импортыг орлох, улсын төсвийн дарамтыг бууруулах, салбар хоорондын хамаарлыг уялдуулан шинэ хэрэгцээ, хэрэглээг үүсгэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэгт дорвитой хувь нэмэр оруулж чадахуйц технологийн судалгаа туршилт, үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагаанд чиглэгдэнэ.
- Төсөл нь 2017 оноос эхлэн хэрэгжүүлэх цөм технологийн төслүүдийн зарлагдсан чиглэлд тавигдсан зорилтот үр дүнгийн шаардлагыг хангасан байна.
- Төслийн сонгон шалгаруулалтанд салбар мэргэжлийн эрдэмтэд, судлаачид хамтран оролцсон байдал, судлаачдын технологийн боловсруулалт хийгдсэн ажил давамгайлсан зэргийг харгалзана.
- Төслийн санхүүжилтээр худалдан авах багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал, техникийн үзүүлэлтийг баримтжуулан тусгана.
- Төсөл хэрэгжих хугацаа 3 жил, цалингийн зардал төслийн санхүүжилтийн 30 хувиас хэтрэхгүй байх.
Сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14:00 цагаас 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 23:59 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны http://project.edu.mn хаягаар орж, цахимаар өргөн мэдүүлнэ.
Сонгон шалгаруулалтад оролцогч “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам” болон тэргүүлэх чиглэл, цөм технологийн шалгуур үзүүлэлтийг баримтлан төслийг боловсруулна. /Журам, шалгуур үзүүлэлт www.mecss.gov.mn цахим хуудсанд тавигдсан болно/.
- утас: 263181
Боловсрол, СоЁЛ, шинжлэх ухаан, спортын яам
2017 онООС ЭХЛЭН хэрэгжүүлэх Тэргүүлэх чиглэл, цөм технологийн төслийн чиглэл
№ |
Төслийн нэр |
Үр дүнгийн даалгавар |
Захиалагч |
1. |
Молекул биологи, генетикийн шинжилгээ, судалгаанд хэрэглэгддэг зарим урвалж, ДНХ иж бүрдлийг монголд үйлдвэрлэн гарган авах технологи |
|
ХЗДХЯ, БСШУЯ |
2. |
Шар буурцгийн сортуудын үр үржүүлэг, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогц технологи |
|
ХХААХҮЯ, БСШУЯ |