БЕЛАРУСЬ –МОНГОЛЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН САНАЛ ХҮЛЭЭН АВНА

Нийтлэгдсэн: 12/22/2015

    Монгол Улсын  Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ), Бүгд Найрамдах Белорусь улсын Шинжлэх ухаан, технологийн хороо  хоорондын хамтын ажиллагааны тухай 2013  оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хэлэлцээрийн  дагуу  Белорусын суурь судалгааны сантай хамтран суурь судалгааны ажлыг  санхүүжүүлэх  зорилгоор  2016-2017 онд хэрэгжүүлэх Беларусь-Монголын хамтарсан судалгааны төслийг дараахь чиглэлээр сонгон шалгаруулахаар зарлаж байна.

Үүнд:

  • Физик
  • Хими
  • Биологи, анагаахын шинжлэх ухаан
  • Материалсудлал, наноматериал, нанатехнологи
  • Математик, информатик, мэдээллийн технологи
  • Дэлхийн тухай шинжлэх ухаан 
  • Инженерийн шинжлэх ухаан (плазмын технологи, лазерын технологи, микро болон радиоэлектроник, энергийн эх үүсвэрүүд)
  • Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаан

 

Эрдэмтэн, судлаачид Та бүхнийг төслийн саналаа боловсруулж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төслийн уралдаанд ирүүлсэн бүх саналыг Монгол улсын Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу шинжээчдийн баг судлан үзэж, дүгнэлт гаргана. Шинжээчдийн олонхийн санал авсан төслийн саналыг  сонгон шалгаруулалтад оруулж, Беларусийн Суурь судалгааны санд илгээнэ.

 

  Төслийн саналыг 2015 оны 12 дугаарсарын 22-ны өдрөөс эхлэн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17.00 цаг хүртэл БСШУЯ-ны http://project.edu.mn хаягаар орж,  цахим хэлбэрээр мэдүүлнэ. Беларусийн талтай тохиролцсон өргөдлийн маягт болон журмын дагуу бичсэн төслийн саналыг хавсралт гэсэн хэсэгт оруулна.


Холбоо барих утас: 260325, 315741   
 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН